НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа

Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунан, гишүүн Б.Энхболд нар НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комланг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр байгууллагын хамтын ажиллагаа, хүүхдийн эрхийн тулгамдаж буй асуудал, хүүхэд хамгааллын тогтолцоог сайжруулах хэрэгцээ шаардлагын талаар ярилцаж, санал солилцлоо. НҮБ-ын Хүүхдийн сангийн зүгээс хүүхдийн эрхийн хэрэгжилтийг хэмжих шалгуур үзүүлэлт боловсруулах, цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах, эргэх холбоо бүхий хүүхдийн эрхтэй холбоотой гомдол шалгах ажиллагааг боловсронгүй болгох, НҮБ-ын Хүүхдийн эрхийн хороонд хүргүүлэх комиссын илтгэлийг бэлтгэх чиглэлээр дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн. Мөн уулзалтын үеэр Комисс энэ онд ерөнхий боловсролын сургуулийн дотуур байр, хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны үйл … Continue reading НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа